Сурагчдын XIX олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Д.Номин хүрэл медаль хүртлээ

2022 оны 05-р сарын 20 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nomin
Сурагчдын XIX олимпын наадам болох “Гимназиад-2022” Франц улсад зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ.
Сурагчдын олимпод 69 орны 3662 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Доржпүрэвийн Номин нь Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалиудтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх