Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа

2022 оны 05-р сарын 19 өдөр, 12 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
283054887_380275700805688_5624526258612061673_n

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурал болов.

Хурлаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа.

Энэ зун 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 71 байршилд иргэн, аж ахуйн нэгж улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ үзүүлнэ.

Үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, хугацаа дуусахад байршлыг чөлөөлөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах гэрээ байгуулах юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх