Гүйлгээний шимтгэлгүй, жилийн хураамжгүй “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүллээ

2022 оны 05-р сарын 13 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
280884509_553397939479679_3246850530574708325_n
Боловсролын салбарын төсөв, санхүүжилтийн шинэчлэл, цахим шилжилтийн хүрээнд багш нарынхаа нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд талууд өнөөдөр санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ.
“БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй. Багш картын үйлчилгээгээр:
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах,
Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол
шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй
хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах боломжтой.
АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний
шимтгэлгүй, Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байгаа юм.
Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу
Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Мэргэжлийн боловсрол, Дээд боловсрол, Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид бүгд хамрагдах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх