Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК ирэх зургадугаар сараас эхлэн долоо хоног бүрийн мягмар гарагт Хонгконг руу тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Ингэхдээ Хонгконг иргэдийн адил 7 хоног тусгайлан заасан зочид буудалд тусгаарлагдах юм байна.
МИАТ нислэгээ нэмж, ирэх сараас Франкфурт хот руу даваа, мягмар, лхагва, баасан, бямба гарагт “Боинг 767-300” агаарын хөлгөөр зогсолтгүй шууд нисэхээр болсон.