Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд 16302 иргэн хамрагджээ

2022 оны 05-р сарын 09 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
emch111

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байна.

2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагдсан байна.

Насны ангиллаар авч үзвэл: • 0-17 насны хүүхэд-12809

• 18-30 насны иргэд-1073

• 31-45 насны иргэд-683

• 46-60 насны иргэд-755

• 61-ээс дээш насны иргэд-982 байна. Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна.

/0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол илэрчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх