Хугацаат цэргийн албаны татлага нийслэлд өнөөдрөөс эхлэж байна. Цэрэг татлага хоёр хоног үргэлжлэх юм. 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын байрны. байршлыг танилцуулъя.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдах бөгөөд иргэний үнэмлэх, их дээд сургуульд суралцаж буй болон төгссөн бичиг баримт, дипломоо авч ирнэ