Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно

2022 оны 05-р сарын 02 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
279680332_431139468820177_3595111382837723826_n
Тавдугаар сарын 1-нээс эхэлж буй эрүүл мэндийн оношилгоо, эрт илрүүлэг үзлэгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж:
-Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Эрт илрүүлэг шинжилгээ нь 2022 оны тавдугаар сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ.
Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гаргаж, хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товын дагуу урилга хүргэж байгаа.
Иргэдийн наснаас шалтгаалан өөр өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх