Залуу жүжигчид нэгдэн студи, фильм, продакшн байгуулан дэлгэцийн уран бүтээлүүд гаргаж монголын кино урлаг хөгжсөөр байгааг илтгэх болсон. Тэдгээр залуусын нэгэн төлөөлөл бол “СОБЫТ ФИЛЬМ”-ын залуус билээ.
Энэ удаад тус фильм гуравдах дэлгэцийн бүтээл Е.Даваасүрэн найруулагчаар нь ажилласан “Солилцоо” уран сайхны киногоо ирэх тавдугаар сарын 27-ны өдөр нээхээр болжээ. Орчин цагийн кино уран бүтээлүүд нийгмийн аль нэг асуудлыг хөндсөн байдгаараа онцлог болж чаддаг гэж ойлгодог. Хайртай бүхнийхээ төлөө та юу сольж чадах тухай энэхүү кинонд харуулах нууцхан “шуум” явж байгааг энд онцлоё. Нээлтийн өдөр хэн юу солилцсон болохыг харая.