ХХААХҮЯ-аас хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны нийлүүлэлтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байна.
04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 41 цэгт 10.00 – 17.00 цагийн хооронд тогтмол зохион байгуулагдаж байна. Өргөтгөсөн худалдаа 4,5,6 дугаар саруудад үргэлжилнэ.
Үнэ:
– Хонины мах 1кг – 8100 төгрөг
– Ямааны мах 1 кг – 6900 төгрөг