Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Самбалхүндэв буюу 70 давхарын оршуулгын газрыг хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгох төрийн шийдвэр гарсны дагуу тус газарт оршоосон дээдэс лам нар тэргүүтэй насан өөд бологсдын шарилыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан хурал номын үйл ажиллагаа зохион байгуулна.
Хурлын үйл ажиллагаа 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний Пүрэв гарагт, Билгийн тооллын хаврын адаг хөх луу сарын шинийн 13-ны хотол чуулган өлзий дэмбэрэл билэгт сайн өдөр эхлэх гэж байна.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд болон нийслэл хотын хүрээ хийдүүдийн лам нар 09:40 – 13:10 минутын хооронд лхогтой гүнриг, 14:00 – 16:00 цагийн хооронд лүйжин ерөөл хурах хурал ном хурна.