Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, шуурхай ажиллахыг санууллаа

2022 оны 04-р сарын 10 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн тайван жагсаалаар залуусын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан тодорхой шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлдлөө.

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх