Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд шалгалтын нийт 49 байранд амжилттай зохион байгууллаа.
Шалгалтад нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байв.
Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.