“Монгол Улс сүрьеэгийн эмчилгээ, оношилгооны амжилтаараа Азийн орнуудыг тэргүүлдэг“

2022 оны 03-р сарын 24 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muh80

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан.  2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг,  Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллагууд  хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгийн үеэр сүрьеэ өвчний талаар сургалт зохион байгуулж, иргэдээс эмнэл зүйн асуумж авч, рентген зураг болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Arslan.mnЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварлаж, хүний биеийн арьс, яс, дотор эрхнүүдийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Монгол Улсад жилд дунджаар 13,000-14,000 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байдаг боловч, илрүүлэг үзлэгээс хамран ердөө 3000-4000-ыг л илрүүлж  байна.  Нийт оношлогдож байгаа  хүний 60 хувь нь  Улаанбаатар хотод байна. Тиймээс цаашид бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн хүнийг эмчлэхийн төлөө анхааран ажиллах шаардлагатай байна. Сүрьеэгүй эрүүл ирээдүйг бүтээж, хүн ард, залуучуудаа эрүүл байлгахын төлөө хамтдаа хичээе.” гэв.

Arslan.mnХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ХӨСҮТ, олон улсын байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан энэ оны 1 дүгээр сараас эхлэн 30 гаруй арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

ДЭМБ-аас 20 жилийн өмнө сүрьеэг ” АЮУЛТАЙ ӨВЧИН” хэмээн зарласан ч энэхүү өвчин дэлхий дахинд нас баралтын 10 шалтгааны нэг хэвээр байна. Цаашлаад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна.  Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид Ковид-19 цар тахалтай хамтдаа тэмцэж, 4 давалгааны ард хохирол багатай даван туулаад байна. Ковид-19-ын энэ нөхцөл байдал халдварт өвчин тэр дундаа  сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоог сааруулах нөлөө үзүүлсэн. Бид өмнө нийт тооцоологдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол сүүлийн 2 жил энэ нь 20 хувь болж  буурсан. Тиймээс цаашид илрүүлэгийн хувийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жил бид илрүүлэг, оношилгоон дээр илүү их ажиллахаар төлөвлөсөн болно.

Манай эрүүл мэндийн байгууллагууд, сүрьеэгийн диспансерууд илрүүлсэн, оношилсон сүрьеэтэй өвчтөнүүдийг хянах, эмчлэх хувь олон улсын түвшингээс өндөр байгаа. Харин эмчилгээ, оношилгооны үр дүнгээр Азийн орнуудад тэргүүлдэг.  Тиймээс  цаашид сүрьеэгийн эрт илрүүлэгийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.  Үүнд засаг захиргааны нэгж,  холбогдох бодлого шийдвэр гаргаж буй байгууллагууд, иргэн бүрийн оролцоо чухал байдаг.

Бидэнтэй хамт сүрьеэтэй хамтдаа тэмцэхэд хамтран ажиллаад 20 жил болж буй Глобаль сан, ДЭМБ, Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, салбар хүлээн авагч байгууллагуудад талархаж байна.” гэдгийг онцлов.

Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ. Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд зөв газар, зөв ​​цагт, зөв ​​тусламж үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бүх салбарыг нэгтгэсэн арга хэмжээ шаардлагатай. Үүнд хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж, засгийн газар, нийгэм зэрэг хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм.

Arslan.mnМонгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ. Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд зөв газар, зөв ​​цагт, зөв ​​тусламж үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бүх салбарыг нэгтгэсэн арга хэмжээ шаардлагатай. Үүнд хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж, засгийн газар, нийгэм зэрэг хүн бүрийн үүрэг оролцоо чухал Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх