Хотын түгжрэлээс гарахын тулд троллейбус олныг явуулаач

2022 оны 03-р сарын 23 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
troleibus_x974_large

 Нийслэлийн  түгжрэлийн  асуудал  олон  нийтийн  амьдралд  нөлөөлсөн  чухал  асуудал  болж  байгаатай  холбогдуулан  нэгэн  санал  хүргэе. Нийслэл  доторх  тээвэрт  дүүжин зам,метро, шулуун  замын автобус хэрэгтэй гэх зэрэг олон  санал  гарах  болжээ. Гэтэл  бид  троллейбус гэдэг  тээврийн  хэрэгсэлийн дэд бүтцийн  болон  тээврийн  бүх боломжийг  ашиглаагүй  байж  “уулын  буга “  хөөгөөд  байгаа мэт  санагдах юм . Нийслэлийн  троллейбусны цахилгаан  сүлжээ  130-аад  троллейбус зэрэг  явж  байхад бүрэн хангахаар  тавигдсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр 50  хүрэхгүй  троллейбус  явж  байгаа гэх. Тэгвэл  60-70 троллейбус  угсарч  үйлдвэрлээд шугам замд  гаргах боломжтой мэт.  Одоо нийслэлийн  замд 10-аад  автобусны  дараа л нэг  троллейбус  гарч ирдэг. Ихэнх нь  дизель  хөдөлгүүрийн  утаа  савсуулсан автобусууд  троллейбусын  замтай  газарт олноороо  явж  байна.

Нийтийн  тээвэрт  зориулан 200 шахам автобус,300 орчим цахилгаан  автобус  худалдаж  авах яриа  сонсогдох  болов. Цахилгаан автобус  бол  аккумуляторын  системтэй  л троллейбус. Нэг  давуу  тал нь  цахилгаан  тэжээлд  уягдаагүй  боловч  үнэ нь  бараг  хоёр дахин  өндрөөс гадна  цахилгааны  хэрэглээ нь 10-15 хувиар  илүү. Метро  бол газар дор  байрлуулсан  олон  тэвштэй  трамвай. Аккумуляторгүй  цахилгаан  тэжээлт  тээврийн  хэрэгсэл  болох троллейбус, трамвайнууд  нь зардлын  хувьд хамгийн  хямдад  тооцогдож  байгаа. Хэрэг  дээрээ цувуулж  олноор  замд  гаргасан  троллейбусууд  нь  ямар ч  төрлийн  шулуун  замын  автобусуудад  ойртож  очно. Трамвай, метротой  адил  тусгай төмөр зам шаарддаггүй  учир  шугамуудыг  нь  улам  өргөтгөн нийслэлийнхээ нийтийн тээвэрт  өргөн  ашиглаж  болмоор. Харин шугамгүй  газраа бусад  төрлийн тээврүүдээ  байрлуулмаар санагдана.

Иймээс  энэ жил 60-70 троллейбус  угсрах захиалгыг өмнө нь  уг  ажлыг  хийж  байсан  компанид  өгвөл ямар вэ. Элдэв тендер , стандартын  удаан яриагүйгээр  хэрэгжүүлбэл  яасан юм бэ. Манай  троллейбусуудыг  Казахстан  улс Хятад ,Оросынхоос  хямд  илүү боловсронгуй  байна  гээд  авч  байсан нь саяхан. Хэмнэлт гарахаас гадна  дотоодын үйлдвэртээ  орлого болж  ажлын байр ч нэмэгдэж,  өсөж  чадваржих   дэмжлэг ч болно. Манай нөхцөлд  тохирсон  цахилгаан дулаацуулга ч дураараа хийж  болно. Солонгос,Хятадын  үйлдвэрүүдтэй  ярилцах  ч  шаардлага байхгүй шүү дээ.  Нийслэлийн  удирдлагууд  үүнийг  анхаараасай  билээ.

  Инженер Л.Сандаг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. 7777777
     (202.9.40.2.***)
    2022/03/24 10:16

    маш зөв бичсэн байна …дэмжиж байна

    (1) (0)
    1. Anonymous
       (66.181.188.***)
      2022/03/24 21:16

      дэмжсэнд баярлалаа

      (0) (0)