Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно

2022 оны 03-р сарын 17 өдөр, 20 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6232edd93ed7527da966937f

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар боллоо.  Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлнэ. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болох юм.

Түүнчлэн  УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглогдох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлнэ. Мөн “Тэнгис” кино театрт франц хэлтэн орнуудын кино наадам болно.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх