Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар,эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэрболн бүл болоод нийгмийн оролцоо, манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.
Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцаж байна.
Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм.