Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл ослоос 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Гал түймэрт өртөж 1 иргэн нас барсан. Он гарсаар 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 381, аврах ажиллагааны 24 нийт 405 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27,3%-иар өссөн үзүүлэлттэй байна.