Авлигын эсрэг сургалтад 78 албан тушаалтныг хамруулжээ

2022 оны 02-р сарын 07 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_f2a00e243fcbe4becb51ca996a52589b2c038bee

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 78 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг цахим санд оруулах ажлыг гүйцэтгэж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын баталсан “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар санал боловсруулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх