Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав

2022 оны 01-р сарын 25 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
271438741_626859785021633_7403568822204085886_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ  үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.

Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн асуудалд анхаарал хандуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Үндэсний бөх бол соёл уламжлал, үнэт зүйл бөгөөд төр, ард түмний өгсөн цол, хүндлэлийг даахгүй бол цолыг нь хураадаг болох шаардлагатайг дэмжиж байгаагаа хэлэв.

Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх