Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд энэ сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа аж.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг анхааруулжээ.
Мөн энэ өдрүүдэд дээд шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны 51-261698, 51-261544 утаснууд ажиллах юм.