“Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна

2022 оны 01-р сарын 19 өдөр, 14 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled-1

Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж, 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлж байна.

Тус арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх