-Аргын тооллын 1 дүгээр сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 16, цагаагчин хонь, найралт эх-7 од, суудал хий, мэнгэ 3 хөх, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:34-17:30.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
–Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар