Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нийгмийн сайн үйлсийн “Балжинням сан”-г байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус сангаас өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох шарлагын аппарат, пульсоксиметр зэргийг хандивлалаа. Цаашид “Балжинням сан”- гийн зүгээс нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулах юм байна.