Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ажилласан байна. Энэ үеэр өдрийн 16 цаг 30 минут орчимд иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэсэн байсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өсөн байна.
Сануулахад, Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон билээ.