Гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, 103,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

2021 оны 12-р сарын 21 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galll

 Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна.

Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу  467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх