“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 20-ны өдөр товлогдосон боловч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар