Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажилласан байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллажээ.
2021 он гарсаар 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1484, аврах ажиллагааны 194, нийт 1678 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.