Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд

2021 оны 12-р сарын 07 өдөр, 18 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн  5.13.1, 5.13.2-д заасныдагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх