Хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа

2021 оны 12-р сарын 06 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
264257507_118770390624356_7327161691262918441_n

Үндэсний  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит “Би Монгол хүн” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг “Парламентын сурталчилгаа мэдээллийн төв” болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран зохион байгуулж байна.

Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн уламжлал, төрт ёсны залгамж чанарыг сурталчлан таниулж, эрхэмлэх үнэт зүйлс, сэтгэлгээний ондоошил, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол хэл, бичгээ сурталчлах зорилгоор энэхүү уралдааныг хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн дунд зарлажээ.

“Би Монгол хүн” сэдвийн хүрээнд  6-12 насны сурагчид  гар зургийн төрлөөр, 13-18 насны сурагчид зохион бичлэгийн төрлөөр уралдаанд оролцоно.

Зохион бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:

  • Сэдвийн агуулга бүрэн гаргасан, хэл найруулга бичлэг, ур чадвар сайн байх
  • Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт үнэн зөв байх
  • Бүтцийн хувьд эхлэл, гол хэсэг, төгсгөл гэсэн хэсгээс бүрдсэн байх

           Бичгийн стандарт:

  • Үсгийн фонд Аrial 12, мөр хоорондын зай 1,5, үгийн тоо 150-аас  хэтрэхгүй Монгол хэлээр бичих, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах
  • Зохион бичлэгээ ирүүлэхдээ хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг бичиж илгээнэ.

Гар зургийн уралдаанд тавигдах шаардлага:

  • Гар зургийн бүх төрлөөр А4 хэмжээтэй цаасан дээр зурна.
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах
  • Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана

Уралдаанд зориулсан бүтээлийг 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл  @Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв Facebook хуудсаар мөн  presscenter@parliament.mn мэйл хаягаар хүлээн авна. Бүтээлийг фото хэлбэрээр дээрх хаягаар ирүүлэх юм.

Сурагчдаас ирүүлсэн бүтээлийг  2021 оны 12 дугаар сарын  22-ноос 25-ны  өдрүүдэд шалгаруулж, 29 нд шагналын эзэд тодорно.

Төрөл тус бүрд  Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3,  Тусгай байр 20  бүтээлийг шалгаруулах аж.

Нэгдүгээр байр                  500 000

Хоёрдугаар байр                300 000

Гуравдугаар байр             200 000

Тусгай байр                     100 000  төгрөг болон дурсгалын бичиг дагалдах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх