Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар охид, эмэгтэйчүүд , хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечилэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийг зохион байгуулж байна.
Энэ үеэр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зорилтот өрх айлд хяналт тавих үеэр 3-14 насны 4 хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй байсныг цагдаагийн алба хаагч нар шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, цаашид хорооны Хамтарсан баг, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна.