УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудлыг хэлэлцлээ

2021 оны 11-р сарын 22 өдөр, 14 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
МАН
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.22/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
2. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах хөтөлбөртэй танилцаж, гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Бүлгийн хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ” Засгийн газраас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд Засаг даргын Тамгын газар онцгой анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Цаашид автозам, зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх олон ажил байгаа юм байна. Бүлгийн хурлаар дээрх хөтөлбөрийг сонслоо. УИХ-д Нийслэлийн хөгжлийг дэмжих түр хороо бий. Иймд нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай болгохын тулд түр хороо хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх