Боловсролын олон тооны төсөл хэрэгжүүлсэн, тэр дундаа олон улсын төсөл хөтөлбөрийн туршлагатай Насан туршийн боловсролын хүрээлэн зохион байгуулж буй дээрх арга хэмжээний хөтөлбөрт “Үгсийн сан судлалд креолжуулсан эхтэй ажиллах арга зүй” лекц, “Хэл бол бүхэл бүтэн үеийн зууны хөдөлмөр” (В.И.Даль-ийн мэндэлсний 220 жилийн ойн) бага хурал, Орос хэлний үгсийн сантай ажиллах арга зүйн зөвлөмж, “Оюунаар ойлгошгүй Орос орон: Хэл, яриа, соёл” бага хурал, “Орос үндэстний эрдэнэсийн сан” (Третьяковын галарей байгуулагдсаны 165 жилийн ойд): Үгсийн сан-дүрмийн материалтай ажиллах арга” мастер-класс багтжээ.
Цахимаар явагдах уг арга хэмжээний оролцогч бүрт гэрчилгээ олгох бөгөөд оролцогчдыг www.ruslearn.ru сайтаар бүртгэж байна.