“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

2021 оны 11-р сарын 11 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mah honinii

Улаанбаатарын хүн амын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар боллоо.

Махны худалдааг хотын төвийн 6 дүүргийн 31 байршилд зохион байгуулах бөгөөд нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ. Аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар хуралдаж дээрх арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах, орон нутгийнхаа малчдыг оролцуулахад анхаарах чиглэл өгсөн.

Өргөтгөсөн арга хэмжээний хүрээнд идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулна.

Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлээд байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх