Байгалийн гамшигт өртсөн 24 иргэнд иж бүрэн гэр гардуулав

2021 оны 11-р сарын 09 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
247486340_1001546577080018_2335686119486384277_n-729oszlidbut2xq0pw96twytvfrwktkio4cu4xqb6f4-72dvas9eqiqrtriknenl8a4veepaqt4fn20guotkny8

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон.

Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг 7 сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх