Ардчилсан намын Онц Их хурал өчигдөр (2021.11.05) хуралдаж, Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталсан билээ.
Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл “Онц Их Хурал”-ын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-г хуралдуулах санал гаргасны дагуу ҮБХ хуралдаж, Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэлэлцэн дэмжлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Лувсаннямын Гантөмөр “Ардчилсан нам одоо дотоод зөрчил, маргаан гэдэг асуудлын тухай ярилцахгүй. Би таван асуудалд төвлөрч, хариуцлага, сахилга баттай ажиллана. АН 6-8 мэргэжил, туршлагатай шилдэг Нарийн бичиг, 10 гаруй хэлтэс ажиллана” гээд ажиллах багаа ч төлөвлөжээ.