Вакцинжуулалт өнөөдрийн төвшинд хүрээгүй байсан бол 20-40 мянган хүн цар тахлын улмаас нас барах эрсдэлтэй байсан. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Вакцинжуулалтаа цаг алдалгүй эхлүүлсэн нь бидний хамтын хүчээр хийсэн хамгийн чухал зүйл. Бидэнд вакцин хандивласан, хамтарч ажилласан олон улсын байгууллагуудад талархах ёстой. Дэлхийдвакцингүй олон улс орон байгааг ч мартаж болохгүй. Хүн амын 50% нь 3-р тунд хамрагдаж байж улбар шараас шар төвшинд шилжинэ. Нөхцөл байдал хэцүү байгаа нь гашуун үнэн.
ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ !