Ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн хяналтын зөвлөгөөг цахимаар өглөө

2021 оны 11-р сарын 02 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
251439688_421785252925215_4845424114834936979_n

Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас Солонгосын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлэг, Соннам хотын захиргаатай хамтран ковидын вакцины дараах, ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн хяналтын тухай цахимаар зөвлөгөөг зохион байгууллаа. Мөн сүүлийн үед түгээмэл тохиолдож байгаа илүүдэл жингээс үүдэлтэй зүрх судасны эмгэг, сахар, цусны даралт ихсэх, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчлөлийн чиглэлээр нийт 14 хүн хамрагдаж зүрх судасны эмгэг судлал, дотоод шүүрэл диабед судлал, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны судлалын 4 салбарын тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож цахим зөвлөгөө авлаа.

249787643_216840200468182_2393050876021228418_nЦахим зөвлөгөө авах үйл ажиллагаа нь Солонгос талаас эмнэлгийн холбогдох тасгийн эмч орчуулагчийн хамт Монгол талаас мэргэжлийн эмч болон өвчтөн хамтран 1:1 хэлбэрээр явагдсан нь 2 талын мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах давхар ач холбогдолтой байлаа. Ковидын вакцины дараах болон ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн өөрчлөлт нь богино хугацаанд огцом цээжээр хүндэрч өвдөх, амьсгалахад хэцүү болж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай бөгөөд харин бага зэргийн зүрх дэлсэх, даралт өөрчлөгдөх, амархан ядрах шинж тэмдгүүд нь түгээмэл илэрч энэ нь тодорхой хугацааны дарааа эргэж хэвийн байдалд орох тул тодорхой хугацаанд шинжилгээ өгч амралт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан дархлаагаа дэмжих нь чухал гэж Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмгэг судлалын эмч И Вон Жэ зөвлөлөө.

Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас цаашид Солонгосын эмнэлгүүдтэй хамтран төрөл бүрийн туршлага солилцох сургалт семинар болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаагаа өргөтгөн жил бүр тогтмол явуулахаар зорьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх