Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 3 хоног сунгалаа

2021 оны 10-р сарын 29 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
шалгалт

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авдаг 2021 оны 3 дахь ерөнхий шалгалтыг 11 дүгээр сард зохион байгуулах гэж байгаа билээ.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний уян хатан, хүртээмжтэй байдлыг хангаж, цахим үйлчилгээ хүлээн авагчдад илүү боломж олгох үүднээс төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгах шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гаргалаа. Ийнхүү төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний 09:00 цагт дахин нээж 11 дүгээр сарын 02-ны 09:00 цагт хаана.

Харин шалгалтын хуваарь зарлах өдөр болон шалгалт эхлэх хугацаа өмнө шийдвэрлэсэн хэвээр байх болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх