Амьтан шавьж, мэрэгч устгаж, халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Цасны хачир” компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Ахмад настны үндэстний төв”-д халдваргүйтгэл хийжээ.
Тус компани 25 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэстний төв”-д ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна. Мөн тус төвийн хэрэглээнд зориулан ахуйн хэрэгцээний зүйлс гардуулан өгчээ.