11-р сарын 1-нээс төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тоолно

2021 оны 10-р сарын 29 өдөр, 08 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
тооллого
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10-р сарын 13-ны хуралдаанаар ААН-ийн тооллого явуулах тухай тогтоол гарсан. Энэ тооллогоор хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ААН-үүдийн мэдээллийг цуглуулан Засгийн газар, тухайн салбарынхан болон хувь хүмүүс хэрэглэхэд зориулж нэгдсэн сан үүсгэх юм. Статистикийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу аж ахуйн нэгжийн тооллогыг таван жилд нэг удаа явуулахаар тусгасан бөгөөд манай улс 1991 оноос эхлэн нийт зургаан удаа явуулаад байна.
Энэ удаагийн тооллогын гол онцлог нь хувиараа хөдөлмөрч эрхлэгч гэх тодорхойлолттой ганцаараа, хэсэг бүлгээрээ хамтарч үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүдийг бүрэн хамруулах зорилт тавьж буй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллого 11-р сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулагдана.
Цахим шилжилт болон “Ковид-19”-ийн нөлөөнөөс хамаарч тооллогыг 100 хувь цахимаар явуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх