Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/326 тоот захирамжийн дагуу энэ сарын 21-24-ний өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургууль дээр цэрэг татлага явагдана.
Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж, УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллаж байна.
Цэргийн албанд татагдаж байгаа залуусын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг, шинжилгээ хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдахыг залуустай уриалъя.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО