Баянзүрх дүүргийн 25,26 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг барина

2021 оны 10-р сарын 21 өдөр, 09 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
246359429_416341503451008_6267466622378472060_n
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 25,26 дугаар хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны хувьд 26000 хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 31000 мянган хүн амтай. Үүний 16000 гаруй нь 18 хүртэлх насны хүүхдүүд.
Тиймээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Мини Хайпермаркет”-ийн зүүн талд Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг, 26 дугаар хороо “Олимп” хотхоны ард сургууль барихаар төлөвлөлөө.
Ингэснээр дээрх хоёр байршилд нийтдээ 1000 орчим хүүхдийн багтаамжтэй цэцэрлэг, сургууль баригдахаас гадна дор хаяж 1000 гаруй машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гарсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх