Улсын II төв эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

2021 оны 09-р сарын 30 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
243457672_1064072017755245_1314044807435106725_n
Улсын II төв эмнэлэгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо.
Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргажээ. Энэ хүрээнд уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Эмнэлгийн захиргааны зориулалттайгаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна.
50 дугаар цэцэрлэгийн харьяа энэхүү цэцэрлэг нь 24 дэх байгууллагын цэцэрлэг юм. Цаашид байгууллагын цэцэрлэгийн санаачилга өргөжинө гэдэгт итгэж байгаагаа БШУ-ы сайд онцолж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.57.94..***)
    2021/10/02 15:12

    Энэ ч зөв шүү? Том эмнэлгүүд дэргэдээ цэцэрлэгтэй байх нь туйлийн зөв бөгөөд сайн хэрэг. Энэ жишгээр улсын төв эмнэлэг төлвөртэй машины зогсоолын газраа чөлөөж цэцэрлэг барьж эмч ажилдынхаа нийгмийн асуудалд анхаарвал мөн сайхан аа

    (1) (0)