Гурвалжингийн гүүрний нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийнэ

2021 оны 09-р сарын 16 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
242273944_644559929861526_4727244255094174054_n_20210916051733

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийнэ. Энэ хүрээнд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хаана. Мөн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлах юм.

Харин Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд хязгаарлана. Түүнчлэн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд хааж, засварын ажил хийж, хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Тодруулбал, Гурвалжингийн гүүрний хэв гажилтын заадсыг засварлах хугацаанд зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийх бөгөөд замыг бүхэлд нь хаахгүй юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх