Орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиол, соёлын салбарын шагнал хүртлээ

2021 оны 09-р сарын 16 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
242110600_4384696534910702_1358076828349274154_n

Хятад судлаач, орчуулагч доктор Д.Болдбаатарт “Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал” олгосныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авав.

БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй энэхүү шагналыг 2021 онд AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, орчуулагч, зохиолч нарт олгосныг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин гардуулан өгсөн байна.

Энэхүү шагнал нь Хятадын соёл иргэншил, түүх, соёлтой холбоотой зохиол, бүтээлийг эх хэлээрээ туурвисан, орчуулж ард түмнийхээ хүртээл болгосон гадаадын иргэнд олгодог Хятадын утга зохиолын салбарын нэр хүндтэй шагнал юм.

Нэрт орчуулагч Д.Болдбаатар нь дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, дэлхий нийтийн хүртээл болсон Хятадын эртний сонгодог их туурвилууд болох “Гурван улсын үлгэр”, “Усан бялхмал”, “Хүйтэн уулын бичиг” алдарт романууд болон олон улсад бeстсeллeр болсон “Чонон сүлд” зэрэг 30 гаруй ном, “Чингис хаан” зэрэг 1400 гаруй анги кино, тeлeвизийн бүтээлийг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, монголчуудын хүртээл болгосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх