Эх орны халуун голомт, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалах төвөгтэй бөгөөд хүндтэй үүргийг биелүүлэх их үйлсэд залуу халуун нас ,амь бие, эр чадал, эрдэм авьяасаа зориулж яваа хошууч генерал Ж.Болд даргатай Монгол Улсын Цагдаа ,Дотоодын цэргийн нийт алба хаагч нар, чөлөөнд байгаа генерал ,офицер ,ахлагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энхийг хүсэн ерөөе.
Бид Цагдаагийн ерөнхий газрын дарга ,Дотоодын цэргийн командлагч асанМонгол улсын гавьяат хуульч доктор , профессор. генерал Б.Пүрэв, генерал Д.Сандаг-Очир, С.Дамдинсүрэн дарга асан генерал Ч.Амарболд, М.Ганболд, бригадын генерал С Баатаржав тэргүүн дэд дарга асан генерал Ж.Содном, Монгол Улсын гавьяат хуульч хурандаа П.Лувсандорж нарын үлгэр дуурайлал болсон алдар цуутай олон ахмад ,гавьяат үйлстнүүдээрээ бахархаж байдаг билээ.
ЦЕГын дэргэдэх Ахмадын хороо цагдаагийн байгууллагыг сурталчлах, ахмадуудыг алдаршуулахад анхаарч улмаар Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Төв, Өвөрхангай аймгийн цагдаагийн болон Дотоодын цэргийн хэд хэдэн анги байгууллага дээр уулзалт сургалт зохион байгуулан гавьяат хуульчид ,алдар хүндтэй ахмадуудаараа сургаал хайрлуулах, сургаж дадлагажуулах ажлыг хамтран зохион байгуулахад газрын дарга хурандаа Н.Оюутболд, Б.Ганзориг,А.Ганбат ,н.Гүндсүрэн, ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нарын залуу дарга нар хүндэтгэлтэйгээр хандаж байсан юм. Зах ,зээлийн өнөөгийн ороо бусгаа цагт ахмад бидний зовлон,жаргалыг хамтран хуваалцаж эд материалын болон сэтгэл санааны халуун туслалцааг бололцооныхоо хэрээр харамгүй сэтгэлээр гар сунгаж, өөрсдийн төрсөн эцэг,эх шигээ дурсан хүндэлж, ажилтнууд шигээ хайрлаж байдаг сайхан сэтгэлт цагдаагийн залуу үедээ гүн талархал илэрхийлж ажлын шинэ амжилт хүсье.
Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, амар тайван амьдралыг цогцлон бүрдүүлэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, хойч үеийнхэндээ сэтгэл зүтгэл, мэдлэг дадлагаа харамгүй зориулж яваа цагдаагийн генерал, офицер, цагдаа болон үе үеийн ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд үйлс өөдрөг, бие тунгалаг, ухаан цэлмэг, өргөө гэрийнхээ хойморт өнө амгалан сэнтийлж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монголын голомт амгалан орших болтугай.
Ахмадын хорооны дарга, Дотоод хэргийн Их сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хүндэт доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Билгээ