Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Маргааш өдөр төвийн аймгуудын нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 09 сарын 10-ны 20 цагаас 09 сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.