АНУ-аас олгож буй Пфайзер/БиоНТех вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авлаа

2021 оны 09-р сарын 09 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
photo_2021-09-09_13-35-51
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тусламжийн хүрээнд 188,370 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан  2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авлаа. Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт тусгайлан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх