Өмнөговь аймгийн зургаан суманд Залуучуудын хөгжлийн төв байгуулжээ

2021 оны 09-р сарын 08 өдөр, 20 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
240967024_4338043892931704_4017960745629845722_n

Өмнөговь аймгийн 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөр, Өмнөговь аймагт хэрэгжиж буй Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд энэ онд Булган, Номгон, Гурвантэс суманд шинээр Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгууллаа.

Ингэснээр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуус хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудад хөгжлийн олон талт үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ. Залуус хөтөлбөрийн хүрээнд нийт 12 суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар зорин ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх