“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

2021 оны 08-р сарын 26 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vaccin

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээх тун хийж эхлээд байна.

Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх